Friday, March 14, 2014

Стрессээс гарах аргa

За стессийн тухай багахан ч болов мэдээлэлтэй болсон болохоор энэ удаад түүнээс гарах аргын талаар зөвлөе..


Сэтгэл зовнилоо тайлах арга
Хий хоосон сэтгэл түгших буюу хэт зовних тохиолдолд “Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан болно. Би тайван байна. Би хүчиндээ итгэж байна. Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү” гэсэн үгийг өөртөө чимээгүй хэлж, өөрийгөө ятга.

Сэтгэлийн гунихарлаа тайлах арга
Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь, үерхдэг найзаа хөндийрснөөс болж сэтгэлээр унаж байгаа бол “түүнийг өмчлөх эрх надад байхгүй. Хэн ч хэнээс ч хөндийрч болно. Түүнийг хөндийрснөөс болж уйтгар гунигт автаж болохгүй ээ. Амьдрал минь урд байна, өөр олон найзтай болох боломж надад байна” гэж хүчиндээ итгэн, улмаар түүнийгээ баталсан аялгаар хэлж байгаарай.

Өөрийгөө ятгах арга зүй
Сэтгэлийн зоригийг нөөцөө дайчлах, сэтгэл түгшилтээ номхруулах болоод гунихарлаа тайлахын тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно. Ятгах үг нь цөөхөн, энгийн хэллэгтэй байх нь зөв.

Уураа номхотгох арга
Уурлах, бухимдах, сэтгэл хүчтэй бачимдах үед “тайван бай. Уур бол түр зуурын солиорол, биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл” гэсэн үгийг сэтгэл дотроо бодох, эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч, бухимдал тайлагдана. Цэвэр агаарт зугаал, бухимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн алхаагаар зугаалахад тархи хүчилтөрөгчөөр хангагдан ухаан улам саруул болно.
Эх сурвалж: www.assa.mn
          Мөн залбирал, бясалгалын vед амьсгаа гvнзгий, жигд болж, цус хvчилтєрєгчєєр илvv сайн хангагдаж, биеийн ерєнхий байдал сайжирдаг байна. Амьсгалын хэмнэл зvрх судасны системийн ажиллагаанд эерэг нєлєєлдєг.
Хvний тархинд хэрхэн нєлєєлдєг болохыг тогтоохын тулд эрдэмтэд судалгаандаа буддист лам нарын бvлгийг сонгон оролцуулжээ.
Бясалгалд гvнзгий орсон vед туршилтанд оролцогчдын цусанд, тархинд тvргэн vйлчлэх радио идэвхит бодис оруулсан байна. Vvний vр дvнд бясалгалд гvн орсон vед тархины урд хэсгийн бvс идэвхждэг болохыг тогтоожээ. Судлаачдын vзэж байгаагаар бясалгалд орсон хvмvvс орон зай, цаг хугацааны мэдрэмжээ алдаж тархиа элдэв "хов новш"-оос цэвэрлэж амраадаг байна.
Стрессээс гарах шилдэг арга болох нь ч тогтоогдсон гэнэ. Бясалгалын эерэг нєлєє буддист лам тєдийгvй христийн гэлэнмаа, сайн дурын хvмvvст ижил vйлчилж, залбирал унших vед тархинд єєрчлєлт ордог байна.

Эх сурвалж: http://www.olloo.mn/News/46949.html




No comments:

Post a Comment