Friday, March 14, 2014

Ээж аавуудын хэлдэг хүүхдүүдийн дургүй үгс

Эцэг эх та хүүхдийнхээ хамгийн том сурган хүмүүжүүлэгчээс гадна маш том урамшуулагч, сэдэлжүүлэгч, дасгалжуулагч тул ямар үгсийг ямар тохиолдолд, хэр давтамжтайгаар хэлэхээ зөв сонгож байхыг санагтун. Магадгүй доорх үгсийг арай өөр үгээр илэрхийлдэг болж болох юм шүү.
 
1.   Харан байж л болъё
Кино явж үзье, амралтаараа айлд очъё эсвэл шөнө компьютер тоглох зэрэг саналуудад энэ үгс нь "Үгүй” гэж сонсогддог боловч давхар хуурамч итгэлийг төрүүлсээр байдаг.
2.   Одоохон! 
Хуурамч үг. Үнэн хэрэг дээрээ "одоохон” гэдэг нь цагийн дараа, эсвэл сарын дараа, эсвэл огт үгүй болж хувирдаг байна.
3.   Үгүй л гэсэн бол үгүй
Энэ нь "яагаад заавал үгүй гэж?" гэсэн асуултыг хүүхдэд бий болгох бөгөөд цаашдын харилцан яриаг зогсоож орхидог. Цаашид гуйлтыг нь хэзээ ч зөвшөөрөхгүй дээ гэсэн хандлагыг төрүүлж, хүүхдээ өөрөөсөө түлхэх, тантай ярилцахгүй байх шалтгаан болдог байна.
4.   Хэрэггүй, болохгүй
Дандаа л болохгүй, дандаа л хэрэггүй гэсэн үгс хэлснээр бүх зүйл тухайн хүүхдэд хориотой мэт сэтгэгдэл төрөхөөс гадна ер нь болохгүй зүйл хийхээр яадаг юм бол гэсэн зөрчилтэй байдалд хүргэдэг талтай.
5.   Чи өөрөө юу гэж бодож байна
Томчууд л бүхнийг мэддэг гэж боддог бодолд нь зөрчил үүснэ. Энэ үгэнд ихэнхдээ хүүхдүүд огт бэлтгэлгүй байдаг тул хариулах нь хүндрэлтэй, бас бодоход нь хугацаа хэрэгтэй болдог.
6.   Чи ямар ичдэггүй юм бэ? (эмэгтэй хүүхэд байж, эрэгтэй хүүхэд байж, эгч нь эсвэл ах нь байж .... гэх мэт)
Би – би байсныхаа төлөө яагаад ичих ёстойгоо ойлгоход хэцүү санагдана. Мөн үнэхээр ичгэвтэр байдалд орсон мэт санагдаж хэнтэй ч харилцах хүсэлгүй болгож орхидог байна. Цаашдаа шинээр зүйлс сэдэж хийхдээ хойрго блж болзошгүй.
7.   Чи өөрөө мэдээд хий
Энэ нь эрх чөлөөг амлаж буй мэт боловч үнэн хэрэгтээ ээж аав өөрөө мэдээд хийсэн зүйлийг буруутгадаг учир ирээдүйн бие даах байдалд нь хор учруулдаг байна. Бага зэрэг чиглүүлэг зайлшгүй хэрэгтэй.
8.   Том болохоороо ойлгоно
Зөвхөн одоогийн тайлбарт төдийгүй ерөнхийдөө хүүхдийн ойлгох чадварт нь ч "татгалзсан хариу” болж болзошгүй.
9.   Битгий зохиож яриад бай! (худлаа яриад бай)
Хүүхэддээ зөвхөн итгэхгүй байгааг харуулаад зогсохгүй өдөр тутамдаа хийсвэрээр сэтгэлгүй зөвхөн логикоор сэтгэж байхыг зааварчилж байна гэсэн үг. Энэ нь мэдээж нөгөө л зохион бодох, төсөөлөх чадварыг нь үгүй болгож болзошгүй.
10.  Тэрийг хар, гэтэл чи!
Хор шарыг нь малтаж сэдэлжүүлэхээсээ илүүтэй урмыг нь хугалж, өөрт нь итгэдэггүй юм байна, хэзээ ч би сайн хүүхэд байж чадахгүй юм байна гэсэн сөрөг мэдрэмжийг төрүүлж, улмаар өөрөө өөртөө итгэх итгэлийг нь ч хугаслаж байдаг.
 
 
 http://psychology.mn

No comments:

Post a Comment