Friday, March 14, 2014

Стресс гэж юу вэ?

Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай.

Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай. Цаашлаад “Хүнд гаднаас үйлчилж буй эерэг сөрөг хүчин зүйлийн үйлчлэл ,түүнд организмаас хариу өгөх чадвар түүнтэй дасан зохицох чадварыг стресс гэнэ. Стрессийг илэрч буй нөлөөллөөр эерэг /эустресс/ сөрөг /дистресс/ гэж 2 хуваана.


Стресст юуг хамааруулах вэ? гэвэл:
• Сэтгэлийн түгшүүр
• Сэтгэлийн дарамт
• Сэтгэлийн зовинол
• Сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдах
• Уур уцаар
• Гутрал
• Хямрал
• Бачимдал, сандрал гэх мэтийг нэрлэж болно.

Стрессийг үүсгэж байгаа нөхцөл байдал,үйл явдал болон бодит зүйлийг стресс үүсгэгч гэж нэрлэдэг Үүнд ямар нэгэн харилцааг шинээр эхлүүлхээс нэгэнт бий болсон харилцаанд хүндрэл гарах, мөн сургууль дээрээ шалгалт өгөхөөс эцэг эхтэйгээ муудалцах, авьясаа үзүүлэх мөн гэр бүл болох .хүсээгүй жирэмслэлт, өртэй байх гэх мэт олон зүйлс багтана.

Стрөсс нь хүнийг зорьсон зүйлдээ тэмүүлэх, хүч нөөцөө төвлөрүүлэх, зорилгодоо хүрэх арга зам амьдрал ахуйгаа зохицуулах зэрэгт түлхэц болдог. Гэвч ихэнхи төрлийн стресс нь хүнийг сэтгэлийн хямралд оруулах, эвгүйцэл төрүүлэх, зан үйлд өөрчлөлт орж ажил амьдралын амжилт бүтээлийг бууруулдаг сөрөг нөлөетэй. Хэт гүнзгий стресс, байнгын зовинол нь улмаар бие махбоди болон сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, сэтгэцийн өрчлөлийг үүсгэх зэргээр хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.

Түүнчлэн бидэнд үүсэх сөрөг таагүй бодлууд нь санаа зовох, сэтгэлээр унах, өөрийгөө дорд үзэх, асуудлаа амжилттай шийдвэрлэхэд муугаар нөлөөлдөг. Иймд аль болох сайн сайхан эерэг бодлуудыг өөртөө төрүүлэх нь стрессээ даван туулахад сайн нөлөө үзүүлдэг. Хүн ямар нэгэн хэмжээгээр түгшүүрт байдалд дасан зохицож, түүнийг даван туулж амьдардаг. Түгшүүрийг даван туулах олон аргууд дотроос хамгийн тохироижтой нь дасан зохицолт юм.

Дасан зохицолт нь асуудлыг зөв үнэлж, түүнд тохирсон хариу үйлдэлд үзүүлэхэд оршино.Дасан зохицохуй нь дотоод тэнцвэрийг хадгалах процесс юм. Хүн орчноос үзүүлж байгаа аливаа нөлөөлд зохицхын тулд зайлшгүй тохиолдох түгшүүрийг урьдчилан мэдэж учирч болох таагүй үр дагварыг багасгахад чиглэгдсэн таагүй үйл явдал хийхэд хүргэдэг. Хүн алхам тутамдаа аюулгүй амгалан амьдрал бүрдүүлэхийг хичээдэг.


No comments:

Post a Comment